Showing posts with label football. Show all posts
Showing posts with label football. Show all posts

хөл бөмбөгийн түүх

Хөлбөмбөг нь тус бүр арван нэгэн тоглогчтой хоёр багийн хооронд явагддаг, бөөрөнхий бөмбөг хэрэглэдэг дэлхийд хамгийн өргөн тархсан багийн спорт юм. Тус спорт нь дэлхийн хамгийн түгээмэл спорт юм.[1][2][3] Энэ спортод тус бүр 11 хүнтэй 2 баг тэгш өнцөгт хэлбэртэй талбайд бөмбөг ашиглан тоглодог. Тоглоомын зорилго нь чухам энэ бөмбөгийг эсрэг багийнхаа хаалганд оруулах юм. Хөлбөмбөгт зөвхөн хаалгач л бөмбөгөнд гараараа хүрэх боломжтой байдаг ба бусад нь тоглогчид нь хөлөөрөө бөмбөгийг өшиглөж тоглоно. Мөн агаар дахь бөмбөгтэй толгой, цээжээ ашиглан тоглож болдог. Тоглолтын төгсгөлд хамгийн олон гоол оруулсан баг нь ялсанд тооцогдоно. Хэрвээ тоглолтын төгсгөлд 2 багийн оруулсан бөмбөгийн тоо адилхан бол тэнцсэн гэж үзнэ. Гэхдээ тэмцээнийн төрлөөс хамааран цаг сунгах, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчаа тодруулах нь бий.

 
Design by togtohoo |