Katy perry


Зєвхєн номлолын дуу сонсож, орон нутгийнхаа сvмд дуулж хvvхэд насаа єнгєрvvлсэн дуучин Katy Perry-гийн гурав дахь студийн цомог "Teenage Dream"-д орсон нэгэн дууны клипийг хэрэглэгчиддээ зориулан орууллаа.

Дэлхий даяар хит болж, Billboard Hot 100 жагсаалтын эхээр бичигдэн дэлхийн улс орнуудын чартуудыг тэргvvлж байсан энэ дуу бол дуучин бvсгvйн Америкийн реппэр Kanye West-тэй хамтран дуулсан "E.T." нэртэй энэхvv дууны клипийг Christina Aguilera, Marilyn Manson нарт зориулан бvтээсэн бараан, эмэгтэйлэг клипvvдээрээ алдартай Канадын гэрэл зурагчин, найруулагч Floria Sigismondi найруулжээ. Katy Perry клипэнд хар гаригийнхны тєлєєлєгчийн дvрээр гарах ба задгай сансарт хєвж явсан тэрээр хогоор дvvрч, хаягдаж хоцорсон нэгэн гариг дээр газардахдаа нэгэн эвдэрхий роботтой таарч тvvнийг vнссэнээр тэрхvv робот эрэгтэй хvн болон хувирч байгаа тухай дvрслэлийг харуулах юм. "Katy Perry-гийн видео тоглоом эсвэл Avatar киноны vргэлжлэл" хэмээн тайлбарлагдсан энэ клип залуус та бvхэнд таалагдана гэж итгэж байна.

0 comments:

 
Design by togtohoo |