Лондонгийн Олимпийн медаль "Монгол"



Лондонгийн Олимпийн медаль "Монгол"
"Лондон-2012"  зуны XXX олимпийн наадмын медалийг Лондонд төвтэй "Рио Тинто" олон улсын уул уурхайн групп
хариуцаж үйлдвэрлэх албан ёсны түнш байгууллага болсон байна.




Тус группын хамт олон Лондонгийн олимпийн наадамд амжилт гаргасан тамирчдад олгох 4700 медальд ашиглах алт, мөнгө, зэсийг гаргах юм. тэд АНУ-ын Солт-Лейк хот дахь "Кеннекот Юта"  зэсийн уурхай болон Монголын Оюутолгой орд газраас олборлосон бүтээгдэхүүнээ ашиглахаар болжээ. Монгол Улсын Оюутолгой орд газраас олборлосон зэс, алт тэргүүтнээр хийсэн медаль Лондонгийн олимпийн тамирчдын энгэрт гялалзах ховорхон завшаан монголчуудад тохиож байна.

2002 оны өвлийн олимпийн наадмын медалийг үйлдвэрлэх түншээр ажилласан "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Том Албаниз, "Рио Тинто"-гийн хамт олон дэлхийн шилдэг тамирчдын зүүх медалийн үнэт төмөрлөгийг хариуцах онцгой үүрэг хүлээсэндээ баяртай байна" гэжээ. Тэрбээр "Олимпийн наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулах үүрэг хүлээсэн Лондон хот, лондочуудыг бид дэмжих болно. Энэ нь дэлхийн хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг манай компанийн үүрэг, зарчимтай нийцэж байгаа юм" хэмээн ярьсан байна.

Дашрамд сонирхуулахад, орчин цагийн олимпийн наадмын алтан медалийг зургаан грам алтаар бүрж хийдэг бол дэд аваргуудын медалийг цэвэр мөнгөөр цутгаж хийдэг байна. "Лондон-2012" олимпийн медалийн загварыг энэ зун олон нийтэд танилцуулах юм

1 comments:

gardellsabir said...

Welcome to Würka Casino | Sign Up at The Most
Welcome to 암호화폐란 Würka Casino | Sign Up at The 벳 인포 스포츠 토토 분석 Most Profitable Online 토토 먹튀 Casino in the World with 토토 꽁머니 Exclusive Free Spins and Free Spins Bonuses. 토토 사이트 도메인

 
Design by togtohoo |