Олимпийн анхны эрхийг Б.Сэр-Од авлаа


Олимпийн анхны эрхийг Б.Сэр-Од авлаа
"Лондон-2012" олимпийн эрх олгох тэмцээнүүд зохиогдож байгаа юм. Манай тамирчдаас хамгийн анхны эрхийг
марафон гүйлтийн төрөлд Б.Сэр-Од эх орондоо авчрав.


Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос баталсан болзол ёсоор олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүд дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор нээж, орон орны марафончид хурд хүч үзэхээр мордсон юм.

"IAAF Golden Label" буюу нийт 17 марафон уралдаанд "айргийн арав"-т шалгарвал "Лондон-2012"-т оролцох эрхийн бичиг авах журамтай ажээ. Мөн энэ зуны наймдугаар сарын сүүлчээр БНСУ-ын Дэгү хотноо "хөшгөө нээх" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний 20-д барианд орсон гүйгч дээрх болзлыг хангах учиртай байсан.

"Хүч" спорт хорооны тамирчин, 30 настай Б.Сэр-Од энэ удаа хоёр цаг 11 минут, 35 секунд хурдалж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн харууллаа.

"Бээжин-2008"-ын өмнөх "Good Luck" олон улсын сорилт тэмцээнд зовхи нь өөдөө Б.Сэр-Од хамгийн түрүүнд "Шувууны үүр" цэнгэлдэхэд цойлон барианд орж, алтан медалиар энгэрээ мялаан, Монголын олимпийн алтан замыг зассан бол энэ удаа ч Лондоны замаас нь "Лондон-2012" олимпод уралдах хамгийн анхны зэхийн бичгийг эх орондоо авчирч буй нь бахархалтай юм

1 comments:

ubulfaherty said...

Harrah's Cherokee Casino & Hotel - MapYRO
Harrah's Cherokee Casino & Hotel. 경주 출장샵 777 Casino Drive, 나주 출장샵 Cherokee, NC 28719, 부천 출장마사지 28719. Map. Distance to 춘천 출장샵 airport. From Asheville, 속초 출장샵 NC.

 
Design by togtohoo |